ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №37

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №37

2020.05.02

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 39
Эмчлэгдэж буй 29
Эдгэрч эмнэлгээс гарсан  10
Ажиглалтад 1022
   

Өнөөдөр буюу 2020.05.02-нд Монгол Улсын хэмжээнд 1022 хүн тусгаарлалтад байна. 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирусын халдвар илэрч бусад 280 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Улсын хэмжээнд нийт 4 лабораторид 350 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 6 хүн, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 2 хүн, тандалтын зорилгоор 26 хүний сорьцонд тус тус шинжилгээ хийсэн байна. Бельги Улсаас 50 хоногийн өмнө ирсэн нэг хүнд коронавирусын эсрэг биет илэрчээ. Тухайн иргэний ойрын хавьтлын 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.

2020.05.02-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 39 дэх тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр:

АНУ-д

Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 2020.05.02-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 130 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 138 мянга гаруй хүн эдгэрч, 65 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээсавна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Коронавирусын халдварыг бууруулах аяны хэрэгжих хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон ч иргэд сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байж оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн тогтмол ажиглахыг онцгойлон уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-ийн коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 45 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us