ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №41

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №41

2020.05.12

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.12-нд Монгол Улсын хэмжээнд 986 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Covid-19-ийн оноштой 28 хүнээс нэг хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжжээ. Өнөөдрийн байдлаар нийт 80 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй байна. Тухайлбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалт судалгааны зорилгоор 20, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 хүнээс коронавирусын халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, хяналтад байна. 2020.05.12-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 42 тохиолдол бүртгэгдснээс 15 хүн эдгэж, тусгаарлалтаас гарсан байна. Коронавирус илэрсэн тохиолдлуудаас ихэвчлэн толгой болон хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020.01.09-ний өдрөөс хойш 6235 иргэн ажиглалтад оржээ. Эдгээрээс улсын хэмжээнд хорт хавдартай 6 хүн, тав хүртэлх насны 49 хүүхэд байгаа бөгөөд нийт 141 эмч мэргэжилтэн хамт тусгаарлагдаж байна. Нийт 110 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамнаас 119 (шуурхай утас) дугаарын утасны цахим хувилбар буюу гадаадад байгаа монголчууддаа зориулсан “Shuurkhai 119”  аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Үүгээр иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой аж.

Shuurkhai 119 app татах холбоос:

Android : https://play.google.com/store/apps/details…

iOS: https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хилийн чанадад буй монгол иргэдийг татан авах ээлжит ажлыг ирэх өдрүүдэд зохион байгуулах болсныг дараах графикаас үзнэ үү.

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр:

АНУ-д

Тоо, статистик: 2020.05.12-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 384 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 212 орчим мянган хүн эдгэрч, 81 мянга гаруй хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 9 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

АНУ-ын муж, орон нутгийн захиргаа (каунти) тус бүрээр коронавирусын халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын муж, орон нутгийн захиргаа эдийн засаг, нийгмийн байдлаа эргэн хэвийн байдалд оруулж эхлээд байгаа бөгөөд улмаар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс анхааруулга, зөвлөмж, зааварчилгаа гаргасныг эндээс авч танилцана уу. Мөн мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж нөхцөл байдалтай танилцаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Таны оршин суугаа мужийн зүгээс эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримталж байгаа төлөвлөгөөтэй эндээс танилцана уу (тухайн файлын “Reopening Plans and Task Forces” хэсгээс мэдээллээ авна уу).

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс гаргасан коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 66 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us