ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 5 дугаар сарын сүүлчээр Миннесота мужийн Миннеаполис хотноо эхэлсэн жагсаал өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын бусад 30 мужийн 140 орчим хотыг хамран өргөжсөн тул зарим муж, хотод хөл хорионы цаг тогтоов. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг болох үүднээс Үндэсний гвардыг дайчилж эхлээд байна. 2020.06.02-ны өдрийн байдлаар: 

– Алабама мужийн Бримингхам,

– Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско, Сан Хосэ,

– Колорадо мужийн Денвер,

– Нийслэл Вашингтон хот,

– Флорида мужийн Майами, Орландо,

– Жоржиа мужийн Атланта,

– Иллинойс мужийн Чикаго,

– Айова мужийн Скотт каунти, Коралвилл, Дэ Муанс,

– Индиана мужийн Индианаполис, 

– Мичиган мужийн Детройт,

– Миннесота мужийн Миннеаполис, Сэйнт Пол,

– Нью Жэрси мужийн Атлантик сити,

– Нью Йорк мужийн Нью Йорк хот,

– Хойд Каролина мужийн Раали,

– Охайо мужийн Цинциннати,

– Пеннсильвани мужийн Филадельфи,

– Теннесси мужийн Нэшвилл,

– Техас мужийн Форт Ворт,

– Виржиниа мужийн Ричмонд,

– Висконсин мужийн Мэдсион хотууд, мөн Аризона муж даяар хөл хорионы цаг тогтоогоод байна. 

Мөн Аризона, Альяск, Калифорни, Колорадо, Флорида, Жоржиа, Иллинойс, Индиана, Кентаки, Мичиган, Миннесота, Хойд Каролина, Невада, Охайо, Пенсильвани, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Теннесси, Техас, Юта, Виржини, Вашингтон, Висконсин муж /23 муж/ болон нийслэл Вашингтон хотод 17,000 Үндэсний гвардын алба хаагчдыг дээрх жагсаал, цуглааны хүрээнд дайчилжээ. Үндэсний гвардын бүрэлдэхүүн орон нутгийн цагдаагийн албанд хүч нэмэгдүүлж, аливаа жагсаал цуглааныг шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэн тараах эрхтэй.

Иймд дээрх муж, хотод амьдарч байгаа иргэд нөхцөл байдлыг сайтар ажиглаж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс дурдсан жагсаал, цуглаанд оролцохгүй, орой үдшийн цагаар онцын шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж, сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн дээрх жагсаал, цуглаан бүр хяналттай, дүрсжүүлсэн баримттай үлдэж байгаа тул зөвхөн ойролцоо явж байснаараа зурганд орж, хуулийн хариуцлага хүлээх, бусад асуудалд өртөх өндөр магадлалтайг онцгой анхаарна уу.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 2020-06-02

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us