ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №47

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №47

2020.06.02

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

Монгол Улсад

Өнөөдөр буюу 2020.06.02-нд Монгол Улсын хэмжээнд 1792 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 3843 хүн байна. 2020.06.01-ний өдөр тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдийн давтан шинжилгээнээс 6 хүнд коронавирусын халдвар илэрсэн бөгөөд эдгээр иргэд 2020.05.15-ны өдөр ОХУ-аас эх орондоо иржээ. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 212 хүнд  шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна. 2020.06.02-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 185 тохиолдол бүртгэгдснээс 44 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 141 хүн эмчлэгдэж байна.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

2020 оны 5 дугаар сарын сүүлчээр Миннесота мужийн Миннеаполис хотноо эхэлсэн жагсаал өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын бусад 30 мужийн 140 орчим хотыг хамран өргөжсөн тул зарим муж, хотод хөл хорионы цаг тогтоов. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг болох үүднээс Үндэсний гвардыг дайчилж эхлээд байна. 2020.06.02-ны өдрийн байдлаар:

– Алабама мужийн Бримингхам,

– Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско, Сан Хосэ,

– Колорадо мужийн Денвер,

– Нийслэл Вашингтон хот,

– Флорида мужийн Майами, Орландо,

– Жоржиа мужийн Атланта,

– Иллинойс мужийн Чикаго,

– Айова мужийн Скотт каунти, Коралвилл, Дэ Муанс,

– Индиана мужийн Индианаполис,

– Мичиган мужийн Детройт,

– Миннесота мужийн Миннеаполис, Сэйнт Пол,

– Нью Жэрси мужийн Атлантик сити,

– Нью Йорк мужийн Нью Йорк хот,

– Хойд Каролина мужийн Раали,

– Охайо мужийн Цинциннати,

– Пеннсильвани мужийн Филадельфи,

– Теннесси мужийн Нэшвилл,

– Техас мужийн Форт Ворт,

– Виржиниа мужийн Ричмонд,

– Висконсин мужийн Мэдсион хотууд, мөн Аризона муж даяар хөл хорионы цаг тогтоогоод байна.

Мөн Аризона, Альяск, Калифорни, Колорадо, Флорида, Жоржиа, Иллинойс, Индиана, Кентаки, Мичиган, Миннесота, Хойд Каролина, Невада, Охайо, Пенсильвани, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Теннесси, Техас, Юта, Виржини, Вашингтон, Висконсин муж /23 муж/ болон нийслэл Вашингтон хотод 17,000 Үндэсний гвардын алба хаагчдыг дээрх жагсаал, цуглааны хүрээнд дайчилжээ. Үндэсний гвардын бүрэлдэхүүн орон нутгийн цагдаагийн албанд хүч нэмэгдүүлж, аливаа жагсаал цуглааныг шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэн тараах эрхтэй.

Иймд дээрх муж, хотод амьдарч байгаа иргэд нөхцөл байдлыг сайтар ажиглаж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс дурдсан жагсаал, цуглаанд оролцохгүй, орой үдшийн цагаар онцын шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж, сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн дээрх жагсаал, цуглаан бүр хяналттай, дүрсжүүлсэн баримттай үлдэж байгаа тул зөвхөн ойролцоо явж байснаараа зурганд орж, хуулийн хариуцлага хүлээх, бусад асуудалд өртөх өндөр магадлалтайг онцгой анхаарна уу.

 

АНУ дахь шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой зарим мэдээлэл:

Тоо, статистик: 2020.06.02-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 860 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 400 мянга гаруй хүн эдгэрч, 107 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 109 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл Вашингтон хотын бүс нутаг орчмын орон нутгийн захиргаад (каунти) “Opening Up America Again” зөвлөмжийн “Phase I” шатлалын хүрээнд хөл хорио, хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авч эхлээд байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us