ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №48

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №48

2020.06.11

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.06.11-нд Монгол Улсын хэмжээнд 1638 хүн тусгаарлан ажиглах байранд байна. 2020.06.10-ны өдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 зорчигчдоос гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Тусгаарлагдсан сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өчигдөр /2020.06.10/ ХӨСҮТ-д нийт 374 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд коронавирус халдвар илрээгүй байна. Үүнд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчид, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын шинжилгээнүүд багтсан байна. Мөн ХӨСҮТ-ээс хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжжээ.

2020.06.11-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 194 тохиолдол бүртгэгдснээс 89 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 105 хүн эмчлэгдэж байна.

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улсын Онцгой Комисс хуралдаж гадаад улсаас иргэдээ татан авах нислэгийн тоог нэгээр нэмэгдүүлжээ. Тодруулбал, 6 дугаар сарын 21-нд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хот руу анх удаа МИАТ компанийн тусгай үүргийн онгоц нислэг үйлдэхээр боллоо.

Цаашид төлөвлөсөн нислэгүүд:

  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн)
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн)
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн)
  • 6 сарын 21-нд Сиатл (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Эдгээр нислэгийн заримынх нь зөвшөөрлийг авч дуусаагүй байгаа тул хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Тусгай нислэгээр явах иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргасан. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Мөн 2020.06.11-ний өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны зүгээс Монгол Улсын иргэдийг Солонгосын нисэх онгоцны буудалд нэвтрүүлж, дамжин өнгөрөх зөвшөөрлийг олгосон байна. Иймд 2020.06.17-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг баталгаажсан бөгөөд уг нислэгт хамрагдах иргэд доорх ноот бичгийг хэвлэж биедээ авч явна уу. PDF хувилбарыг эндээс татаж авна уу.

АНУ-д

АНУ дахь шинэ коронавирусын халдвартай холбоотой мэдээлэл:

2020.06.11-ний өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, орон нутгийн захиргаа коронавирусын халдварын эсрэг авсан хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж, үе шаттайгаар нээгдэж байна. Халдвар муж тус бүрээр харилцан адилгүй байгаа учир авч буй арга хэмжээнүүд нь мөн өөр өөр байна. Таны суугаа муж ямар арга хэмжээ авч байгаа, хичнээн хүн нэг дор цугларч болох, ямар газар нүүрний хаалт, маск хэрэглэх, сургуулиуд хэзээ эргэн нээгдэх, хөдөлгөөний хязгаарлалт хэрхэж байгаа талаарх мэдээллийг эндээс авна уу.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Техас, Калифорни, Орегон, Хойд Дакота, Өмнөд Дакота, Миссиссиппи, Юта, Арканзас болон Аризона мужид коронавирусын халдварын тархалт эргэн нэмэгдэх хандлага байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн хоногуудад АНУ-ын нэлээдгүй мужид болсон жагсаал, цуглааны улмаас коронавирусын халдвар эргээд эрчимтэй тархах өндөр магадлалтай байгаа талаар АНУ-ын Эрүүл мэндийн албаны дарга (Surgeon-General) Ж.Адамс мэдэгдсэн болно.

Тоо, статистик: 2020.06.11-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 2 сая 50 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 585 мянга гаруй хүн эдгэрч, 114 мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. 2020.06.08-ны өдрийн байдлаар АНУ-д 20 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 122 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

 

 АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

 АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us