ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №53

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №53

2020.07.18

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.07.18-нд Монгол Улсын хэмжээнд 2843 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Өчигдөр тусгаарлах байранд шинээр хоёр хүн нэмэгдэж, 61 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн болон ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.17/ нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Тодруулбал, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 182 хүн, эх орон руугаа буцаж байгаа БНХАУ-ын 240 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, тандалтын зорилгоор хийсэн 9 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний шинжилгээнээс тус тус коронавирусын халдвар илрээгүй. Харин Афганистанаас ирсэн 25 хүний сорьцод коронавирусын халдвар илэрсэн байна.

2020.07.18-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдол бүртгэгдснээс 211 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 76 хүн эмчлэгдэж байна.  Эмчлэгдэж буй 76 хүнээс 7 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгааг мэдэгдсэн. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна. Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно.

 

АНУ-д

Тоо, статистик:

2020.07.18-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 3 сая 734 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 1 сая 60 мянган хүн эдгэрч, 141 мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар АНУ-д нийт 42 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 164 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Зөвлөмж:

Шуурхай ажлын хэсгийн гишүүн, Харшил, халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Др. А.Фаучи олон нийтэд хандаж хэлэхдээ иргэдийг олон нийтийн газар, хүн төвлөрсөн газар, арга хэмжээнд очих, оролцохоос аль болох зайлсхийж, нүүр, амны маск, хамгаалалт хэрэглэх зэрэг өөрийгөө хамгаалах наад захын арга хэмжээг ягштал ач, хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байна.

Иймд монгол иргэд амьдарч буй тухайн муж, орон нутгийн захиргааны мэдээ, мэдээллийг тогтмол ажиглаж, АНУ-ын нэлээдгүй мужид халдварын дэгдэлт эргэн нэмэгдэж байгааг анхаарч, Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг чандлан сахиж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийгэндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү 

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

  

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us