ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №55

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №55

2020.07.28

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.07.28-нд Монгол Улсын хэмжээнд 2487 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Нийслэл Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад 1096 хүн байгаа бол Баян-Өлгий аймагт 11, Орхон аймагт 22 иргэн байна.

2020.07.27-ны өдөр нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд  нэг хүнээс коронавирусын халдвар илэрчээ. Тухайн хүн нь өчигдөр /2020.07.27/ Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.

Дорноговь аймагт тусгаарлагдаж буй 116 хүний шинжилгээ, долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 256 хүнд гурав дахь давтан шинжилгээг хийхэд халдвар илрээгүй байна. Тандалтын зорилгоор түүврийн аргаар сонгож авсан долоон хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 14 хүний сорьцод мөн халдвар илрээгүй байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжжээ.

2020.07.28-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 289 тохиолдол бүртгэгдснээс 222 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 67 хүн эмчлэгдэж байна.  Эмчлэгдэж буй 67 хүнээс 5 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болов. Хуралдаанаар эрсдлийн үнэлгээг танилцуулсан бөгөөд Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдсэнийг харгалзан, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн 7 дугаар сарын 31-ийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-оос Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтсон байна.

Түүнчлэн өнөөдрийн /2020.07.28/ УОК-ын хуралдаанаар ирэх 8 дугаар сард нийт 14 удаагийн нислэг хийх төлөвлөгөөг баталснаа танилцуулав. Эдгээр нислэгээр 3460 иргэнийг татан авахаар урьдчилсан тооцоолж буй аж. Мөн тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНУ-д

Коронавирусын халдвар:

АНУ-ын 46 мужид коронавирусын халдвар дахин эрчимтэй тархаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Цагаан ордны Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн зүгээс АНУ-ын Индиана, Кентаки, Теннесси болон Охайо мужид халдвар хүчтэй тархаж байгааг анхааруулж, иргэдийг хувийн аюулгүй байдлаа сахиж, холбогдох арга хэмжээг авахыг анхааруулж байна. АНУ-ын өмнөд мужууд, баруун эрэг, ялангуя Техас, Флорида, Калифорни мужид халдварын тархалт үргэлжилсээр байна. Зарим мужийн зүгээс үйлчилгээний байгууллагуудыг эргэн хааж эхлээд байна.

Дээр онцгойлон дурдсан мужийн иргэдийг Шуурхай ажлын хэсгээс сонор сэрэмжтэй байж, нүүрний хаалт, маск зэргийг тогтмол хэрэглэхийн сацуу онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй, явахгүй, олон нийт төвлөрсөн газар очихгүй байхыг анхааруулж, зөвлөж байгааг эдгээр мужид амьдарч буй монгол иргэд мөн анхааралдаа авахыг хүсье.

АНУ-д халдварын тархалт эргэн эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан зарим муж нийгмийн эрүүл мэндийн болон онцгой байдлыг тогтоосон хугацаагаа сунгаад байна. Холбогдох мэдээллийг эндээс авна уу.

Тоо, статистик:

2020.07.28-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 4 сая 408 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 1 сая 275 мянга гаруй хүн эдгэрч, 150 гаруй мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар 2020.07.24-ний өдрийн байдлаар АНУ-д нийт 53 сая хүнийг халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 184 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Жагсаал, цуглаан:

– АНУ-ын Портланд мужийн Орегон, Кентаки мужийн Лүизвилл, Калифорни мужийн Оакланд, Лос Анжелес, Колорадо мужийн Аурора, Техас мужийн Остин мөн Вашингтон мужийн Сиаттл хотын зарим хэсэгт жагсаал, цуглаан, үймээн үргэлжилж, суугаа орны Холбооны болон мужийн засаг захиргааны зүгээс хууль сахиулах байгууллагуудыг дайчилж байна. Иймд эдгээр хот, мужид оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us