ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №56

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх , ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн  дагуу  тус ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.

УОК-оос  бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн  зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн  байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1449 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүндэтгэх шалтгаан Вашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл 276
Эрүүл мэндийн шалтгаантай 184
Ахмад настан /60-с дээш настай/ 210
Жирэмсэн 16
Оюутан 373
Богино хугацааны визтэй 63
Байрлах газаргүй 34
Санхүүгийн боломжгүй 85
Бусад хүндэтгэх шалтгаантай 208
Нийт 1449

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-08-06

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us