ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №59

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 14-нд болж Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Түүнчлэн гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирж буй болон бусад шалтгаанаар тусгаарлалтад орсон иргэдийг 21 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног шилжүүлдэг байсныг цуцалсан байна.

УОК-ийн шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК 9 дүгээр сарын 30-ны өдөр 11.10 цагт /Сиаттлийн цагаар/ Сиаттл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Уг нислэгээр ирэх зорчигчдыг Наранбулаг, Эрхэс, Корпорейт зочид буудалд тусгаарлах болсон талаар УОК-ийн шуурхай штабаас мэдээлжээ.

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн  дагуу тус ЭСЯ-нд хандаж нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгосон.

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1187 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү. Энэхүү жагсаалтад Вашингтон дахь ЭСЯ-ны консулын тойрог болох Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа болон Аляск мужуудад байгаа иргэд багтсан болно.  

Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд тодорхой шалтгааны улмаас нутаг буцахгүй хойшлуулах, явахаа болих тохиололд гарч байгаатай холбогдуулан тус ЭСЯ-наас хүсэлт гаргасан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, мэдээллийг нь шинэчлэх ажил явагдаж байна. Нутаг буцах хүсэлтээ эгүүлэн татах, хойшлуулах хүсэлтэй иргэд monconsul@mongolianembassy.us хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.

 
Хүндэтгэх шалтгаан Вашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл 250
Эрүүл мэндийн шалтгаантай 138
Ахмад настан /60-с дээш настай/ 144
Жирэмсэн 5
Оюутан 260
Богино хугацааны визтэй 74
Байрлах газаргүй  53
Санхүүгийн боломжгүй 98
Бусад хүндэтгэх шалтгаантай 165
Нийт 1187

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-09-14

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us