ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №58

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн  дагуу тус ЭСЯ-нд хандаж нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгож байна.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн  зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1187 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү. Энэхүү жагсаалтад Вашингтон дахь ЭСЯ-ны консулын тойрог болох Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа болон Аляск мужуудад байгаа иргэд багтсан болно.  

 
Хүндэтгэх шалтгаанВашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл250
Эрүүл мэндийн шалтгаантай138
Ахмад настан /60-с дээш настай/144
Жирэмсэн5
Оюутан260
Богино хугацааны визтэй74
Байрлах газаргүй 53
Санхүүгийн боломжгүй98
Бусад хүндэтгэх шалтгаантай165
Нийт1187

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-09-08

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us