ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭСЯ-НЫ МЭДЭЭЛЭЛ – №60

ИРГЭДИЙН АНХААРАЛД: ЭСЯ-НЫ МЭДЭЭЛЭЛ – №60

Өнөөдөр /2020.11.15/ Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улсын онцгой комиссын шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сарын үлдсэн Сөүл-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн долоон нислэгийг цуцлах шийдвэрийг  гаргаад байна. Энэ сард 10 удаагийн нислэгээр 1980 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөөд байсан билээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудаас  нийт 27,100 иргэнээ тусгай үүргийн нислэгээр эх орондоо татан авсан байна. Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард хийгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us