ИРГЭДИЙН АНХААРАЛД

ВАШИНГТОН ДИ СИ ХОТ ОРЧИМД АМЬДАРЧ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ж.Байден ялалт байгуулсныг тус улсын Конгресс баталгаажуулахтай холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 5 болон 6-ны өдрүүдэд Вашингтон ДиСи хотноо олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болох гэж буй тул иргэд сонор сэрэмжтэй байж, Мягмар, Лхагва гарагт Вашингтон ДиСи хотын төвөөр явахаас зайсхийхийг Вашингтон ДиСи хотын дарга анхааруулан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг https://mayor.dc.gov/release/mayor-bowser-continues-preparation-upcoming-first-amendment-demonstrations хаягаар хандаж үзнэ үү.

Иймд Вашингтон ДиСи хот орчимд амьдарч буй иргэд сонор сэрэмжтэй байж, олон нийтийн газраар явахгүй, жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсье. Түүнчлэн Мягмар, Лхагва гарагт Вашингтон ДиСи хотын зарим гудамжны хөдөлгөөнийг хаах тухай мэдээлэл хэвлэлээр гарч буйг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2021-01-04

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us