ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 20-нд болохтой холбогдуулан энэ 7 хоногийн сүүлээс эхлэн АНУ-ын нийт мужийн нийслэл хотуудад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болж болзошгүй байгааг суугаа орны хэвлэл мэдээллээр анхааруулж байна.

Иймд АНУ-д оршин суугаа иргэд ойрын өдрүүдэд илүү сонор сэрэмжтэй байж, олон нийтийн газраар явахаас зайлсхийх, аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсье. Түүнчлэн Вашингтон ДиСи хотын зарим гудамжны хөдөлгөөнийг 1 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд хаасан тухай мэдээлэл хэвлэлээр гарч буйг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2021-01-15

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us