ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Улсын онцгой комиссын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хилийн чанадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал

1. 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх, дархлаажуулалтад хамрагдаагүй буюу бүрэн тун аваагүй иргэдийг 10 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 2 болон 8 дахь өдөр “Ковид-19”-ийн PCR шинжилгээ авна. Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа 4 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

2. Дархлаажуулалтад хамрагдаж, бүрэн тун авснаа нотлох баримт бичиг бүхий иргэнийг тусгаарлахгүй бөгөөд 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгана.

3. Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.

4. Монгол Улсад дипломат, албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэнд богино хугацааны визийг олгох боломжтой бөгөөд эдгээр иргэнд дээр дурдсан зохицуулалт мөн адил хамаарна.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us