ИРГЭДИЙН АНХААРАЛД


Ирэх сард хийхээр төлөвлөсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт орлоо

Засгийн газраас агаарын хилийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор 4 дүгээр сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна.

Зөвхөн транзит зоригч авах 4 дүгээр сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн хувьд мөн адил энгийн горимоор тийзээ авна.

04 дүгээр сарын 14-ний өдөр Асиана Эйрлайнс, 04 сарын 28-ны өдөр Кореан Эйр компанийн нислэгээр Сөүл-УБ чиглэлд ирэх хүсэлтэй иргэд дээрх компаниудад шууд хандан тийзээ авч болно.

Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулна.

https://www.facebook.com/MFAMongoliaMN/videos/926105734809480/

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us