ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас бүх иргэддээ нэг удаа 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд дараах байдлаар уг мөнгийг авах боломжтой байна.

1. Е-barimt системд бүртгэлтэй татварын буцаалт авч байсан иргэдийн бүртгэлтэй дансны дугаарт уг мөнгө шууд орно. Хэрэв E-barimt системд бүртгэлгүй тохиолдолд уг системд цахим шуудангийн хаягаар бүртгүүлснээр дансанд мөнгө орох боломжтой болно.

2. Тэтгэвэр, хүүхдийн болон бусад бүх төрлийн халамж, тэтгэмж авдаг нөхцөлд уг дансанд дээрх мөнгө шууд шилжин орно.

3. Хэрэв Монгол Улсад ямар нэг дансгүй нөхцөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад цахимаар хандан данс нээлгэж болох бөгөөд нээсэн дансанд уг мөнгө орох юм.

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us