АНУ-Д СУУГАА СОНГОГЧИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр тус ЭСЯ-нд урьдчилан бүртгүүлж, нэрс нь баталгаажсан иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 5 дугаар сарын 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд авна.

Элчин сайдын яамны хаяг:

2833 M St NW, Washington, DC 20007

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны сонгуулийн салбар комисст 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн Иргэн та Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ доорх холбоосоор нэвтэрч шалгана уу.

<< Cонгогчдын нэрийн жагсаалт үзэх >>

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцоно уу.

Жич: Сонгогчид сонгуулийн өдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорттайгаа ирж саналаа өгнө.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ ДАХЬ

СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us