ИРГЭДИЙН АНХААРАЛД

Туркиш Эйрлайнс нь Истанбул-Улаанбаатар-Истанбулын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байгаатай холбогдуулан иргэдэд доорх мэдээллийг хүргүүлж байна.  

-Зорчигчид өөрийн байгаа хот/улсаас Туркиш Эйрлайнсийн нислэгээр Истанбулаар дамжин Улаанбаатар руу шууд тийз бичүүлж болно.

-Тийзийг 2 талдаа бичүүлж болно.

-Тусгаарлах байрны нийт төлбөр:  19 дээш насны том хүн 360.000₮, 6-18 насны хүүхэд 220.000₮, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Хугацаа 7 хоног.

-Тусгаарлах байрны төлбөрийг Улсын Онцгой комиссын Хаан банкны 5084538375 дансанд шилжүүлсний дараа тийз баталгаажна.  Мөн зорчигчид хувиараа зочид буудалд буухыг хүссэн зорчигчид Tuushin, Kempinski, IBIS, Novatel, Ramada буудлуудад төлбөрөө төлөөд баримтаа Туркиш Эйрлайнс илгээнэ. Тусгаарлах байртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tabinfo.mn –aac авна уу,

-Тусгаарлалтын төлбөр хийхдээ зорчигчийн ОВОГ, НЭР, РЕГИСТЕРИЙН ДУГААР, болон ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨР гэсэн мэдээллийг заавал бичнэ.

-Тусгаарлалтад хамт нэг өрөөнд орох хүсэлтэй иргэд тийз бичүүлэхдээ мэдэгдэнэ.

-Зөвхөн  Истанбулаас хөөрөхөөс  72 цагийн өмнө хийлгэсэн PCR-ын шинжилгээ СӨРӨГ хариутай зорчигчийг тээвэрлэнэ. Транзит зорчигчдын хувьд Истанбулаас хөөрөхөөс өмнө хариу нь 72 цагаас хэтэрч байвал Истанбулын нисэх буудал дээр 24 цаг ажилладаг лабораторт PCR –ын шинжилгээ өгч болно.  https://www.istairport.com/en/announcements/istanbul-airport-test-center-is-at-your-service-24-7

-Вакцины 2 тунгаа хийлгэсэн зорчигчид гэрчилгээний зургийг Туркиш Эйрлайнс-т мэдээлнэ. Монгол ирээд гэрийн нөхцөлд тусгаарлагдана. PCR шинжилгээ шаардахгүй.

-Ямар нэг амьтан тээвэрлэх бол Туркиш Эйрлайнст эрт мэдэгдэж мэдээлэл авна.

-Зорчигчид нисэх буудал, онгоцонд заавал амны хаалт зүүнэ.

-Нислэгийн мэдээлэл:

TK4906 Истанбул – Улаанбаатар 2021.05.28

Хөөрөх цаг: 08:45*

Буух цаг: 22:10*

TK4907 Улаанбаатар- Истанбул 2021.05.29

Хөөрөх цаг: 01:35*

Буух цаг: 05:15*

*Орон нутгийн цагаар

*Суудлын тоо хязгаартай тул тийз авах зорчигчид Туркиш Эйрлайнсийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын +976 70146161 утас, nisleg0528@gmail.com цахим шуудангаар хандана уу. 

  Turkish Airlines Ulaanbaatar, Mongolia JJ Tower,Baga Toiruu-17, 1st Khoroo, Chingeltei District, – ULAANBAATAR, MONGOLIA T +976 70 14 61 61, e’mail: ulnsales@thy.com
 
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us