ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтнууд Иллинойс мужийн Чикаго хотод 2644 E Dempster st, # 102 Park Ridge, IL 60068-8430‎‎ хаягаар доор дурдсан хуваарийн дагуу ажиллана. АНУ-д Ковид-19-ийн халдвар өндөр байгаа тул иргэдийг нэг дор олноор нь цуглуулахгүй байх үүднээс дараах хуваарийн дагуу урьдчилан цаг авч үйлчлэхийг анхаарна уу. Консулын үйлчилгээ авах цагийг Mongolian Embassy to the USA Facebook page хуудсаар дамжуулан message үлдээж цаг авах боломжтой. Танд ЭСЯ-ны Facebook Page хаягнаас таны цагийг баталгаажуулсан мэдээлэл ирсэн тохиолдолд таны цаг баталгаажих болно.

Огноо Ажиллах цаг
2021 оны 5 сарын 13, Пүрэв гараг 12:00-17:00
2021 оны 5 сарын 14, Баасан гараг 08:00-17:00
2021 оны 5 сарын 15, Бямба гараг 08:00-17:00
2021 оны 5 сарын 16, Ням гараг 08:00-17:00
2021 оны 5 сарын 17, Даваа гараг 08:00-13:00

Цаг авах асуудлаар  тодруулах зүйл байвал ЭСЯ-ны (202) 333-7117 дугаарт залгаж холбогдоно уу.

Консулын үйлчилгээ:

  1. Иргэний шинэчилсэн бүртгэл /16,25,45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу/
  • Нотариатын үйлчилгээ; (итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулалт)
  • Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ;
  • Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ; /Цаг авах шаардлагагүй, хүүхэд төрснөөс хойш 30 хоног хэтэрсэн бол материалаа бүрдүүлээд дугтуйнд хийгээд консулын ажилтанд үлдээх бөгөөд гэрчилгээг зохих журмын дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авсны дараа шийдвэрлэнэ. Гэрчилгээгээ буцааж авахын тулд USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу)/
  • Үндэсний гадаад паспортын захиалга; (Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу).

Төлбөрийг зөвхөн “Money order”-р авахыг анхаарна уу.

Анхаарах зүйлс: 

  • Суугаа орны халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж амны хаалт, хувийн ариун цэврийг сайтар сахиж үйлчлүүлнэ үү.
  • Төлбөрийг зөвхөн “Money order”-р авахыг анхаарна уу.
  • ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us)-ны Консулын үйлчилгээ хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.

ВАШИНГТОН ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НЫ 

КОНСУЛЫН ХЭЛТЭС

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us