ИРГЭДИЙН АНХААРАЛД

НҮБ-ын харьяа Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Монгол дахь салбар, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо, байгууллага, үндсэн шинж чанар, хөгжлийн ерөнхий хэрэгцээний талаар судалгаа хийж байгаа тул идэвхтэй оролцохыг хүсье. 

Та энэхүү судалгааг үнэн зөв бөглөснөөр цаашид хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн бодлогыг боловсруулах, суурь мэдээллийн сан үүсгэх, олон улсын байгууллага болон төрийн байгууллагууд юунд илүү анхаарч ажиллах талаар мэдээлэл цуглуулахад өөрийн бодит хувь нэмрийг оруулах юм.

Таны өгсөн мэдээллийг Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу чанд хадгалах бөгөөд судалгааны үр дүнг танилцуулахад таны нэр, байгууллагын үйл ажиллагааны талаар тухайлан дурдахгүй. 

Та бүхнийг “Гадаад дахь Монголчууд” судалгаанд хамрагдаж дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. 

Хилийн чанад дахь нийт Монголчуудынхаа эрх ашгийн төлөө үнэтэй цаг заваа зарцуулан энэхүү судалгаанд оролцож байгаад тань баярлалаа.

Судалгаанд хамрагдах линк: 

https://forms.gle/9dDSg73NSqFq3d1n7

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us