ИРГЭДИЙН АНХААРАЛД

Туркиш Эйрлайнсаар 7, 8-р саруудад Монгол руу зорчих хүсэлтэй иргэдийн анхааралд

Туркиш Эйрлайнсийн 7-р сарын 26 болон 8-р сарын 10, 22, 30-ны тусгай үүргийн нислэгүүд нь нэмэлтээр төлөвлөгдсөн бөгөөд тусгаарлах байрны хязгаараас шалтгаалан тухайн нислэгүүдээр зөвхөн дараах нөхцөлийг хангасан, нислэгээс өмнөх 72 цагийн дотор хийлгэсэн PCR -ын СӨРӨГ хариутай зорчигчдыг тээвэрлэнэ.

  • Ковид-19 вирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад бүтэн 14 хоносон, англи хэл дээрх гэрчилгээтэй. Хүүхдийн хувьд анх хөөрөх улсын PCR шинжилгээ авах насны хязгаарын дүрмийг баримтална.
  • Сүүлийн 4 сарын дотор Ковид-19 вирусын халдвар аваад эдгэсэн, үүнийгээ англи хэл дээр эмчийн бичгээр баталгаажуулсан.
  • Монголд ирээд зөвхөн УОК-той гэрээ хийсэн www.tabinfo.mn -д нэр заасан зочид буудлуудад өөрийн зардлаар тусгаарлагдах зорчигчид. 

Жич: 7-р сарын 22, 28; 8-р сарын 15, 26-ны  тусгай үүргийн үндсэн нислэгүүдийн хувьд тусгаарлагдах байрны хязгаарлалт байхгүй тул зорчигчдод PCR-ын сөрөг хариунаас гадна ямар нэг нөхцөл шаардлага тавигдахгүй.  

*** Тийз худалдаж авах хүсэлтэй зорчигчид Монголын тийз борлуулалтын кассууд болон Туркиш Эйрлайнсийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хандана уу. Mail: nisleg@thy.com, Ажлын цагаар утас: 976 70146161

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us