ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-ын Вашингтон хот болон тус хоттой залгаа муж болох Мэрилэнд, Виржиниа мужуудад коронавируст халдварын Омикрон хувилбар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вирусийн тархалт намжтал тус тойрогт оршин сууж буй иргэдэд Иргэний шинэчилсэн бүртгэлээс бусад консулын үйлчилгээг баталгаат шуудангаар, зайлшгүй шаардлага гарсан үед цахимаар үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчний тархалтыг тогтоон барих талаарх АНУ-ын Засаг захиргаанаас явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэртэй уялдаж, тус ДТГ шинэ төрлийн  коронавируст халдварыг (Covid-19) дамжуулах цэг болох эрсдэлийг бууруулж, иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой юм.

Тус ЭСЯ-ны консулын хэлтэс дараах үйлчилгээг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн баталгаат шуудангаар үзүүлэх бөгөөд зайлшгүй тохиолдолд цахимаар үзүүлнэ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дараах нэмэлт баримт бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Үүнд:

  • Итгэмжлэл олгох: Онцгой нөхцөл байдал намжтал бүх төрлийн итгэмжлэлийг баталгаат шуудан болон ЭСЯ-ны гадна байрлах шуудангийн хайрцагаар хүлээн авна. Нэн яаралтай, зайлшгүй тохилдолд итгэмжлэл үйлдэх бол тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдох бөгөөд тухайн иргэн нүүр царайгаа тод харуулж гарын үсэгээ зуран баталгаажуулах шаардлагатай. Мөн тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулсан /screenshot/  байх хэрэгтэй.  http://mongolianembassy.us/notary/#.XnEyB3J7mUk
  • Баримт бичгийн хуулбар баталгаажуулах, тодорхойлолт гаргах:  Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, боловсролын диплом болон бусад албан ёсны баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлэх бол иргэний өөрийнх нь зардлаар хуулбарыг эх хувийн хамт баталгаат шуудангаар /tracking number-тай/ хүлээн авч баталгаажуулах бөгөөд иргэний ирүүлсэн баталгаат шуудангаар буцаан хүргүүлнэ. http://mongolianembassy.us/translation/#.XnEzfXJ7mUk
  • Үндэсний гадаад паспорт захиалах: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, бүртгэл нь баталгаажсан иргэний гадаад паспортын материалыг буцах дугтуйн хамт баталгаат шуудангаар хүлээн авч төвд хүргүүлнэ. http://mongolianembassy.us/passportorder/#.XnEzx3J7mUk
  • Буцах үнэмлэх авах: Буцах үнэмлэх мэдүүлэх материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч, тухайн иргэн мөн эсэхийг video call гэх мэт боломжит хэлбэрээр баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн иргэнд хүргүүлнэ. http://mongolianembassy.us/traveldocument/#.XnEz5nJ7mUk
  • Төрсний бүртгэл хийх: Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авах, төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээг иргэдийн өөрсдийнх нь зардлаар баталгаат шуудангаар хүргүүлнэ. http://mongolianembassy.us/birthcertificate/#.XnE0IXJ7mUk
  • Иргэний шинэчилсэн бүртгэл: Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд ЭСЯ-ны фэйсбүүк хуудас болох Mongolian Embassy to the USA хаягаар болон 202-333-7117 дугаарын утсаар холбогдон цаг авч бүртгэлд хамрагдах боломжтой.

Шуудангаар бичиг баримт илгээхэд анхаарах зүйлс:

  1. Шуудангаар бичиг баримтаа илгээхээс өмнө заагдсан материалыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах;
  2. Бичиг баримтыг нугалахгүй байхаар А4, letter хэмжээтэй дугтуй ашиглах;
  3. ЭСЯ дээр биечлэн ирэх боломжгүй тул баримт бичгийг баталгаажуулахыг хүссэн өргөдөл бичих;
  4. Шууданг ЭСЯ хүлээн авсан эсэхийг цахимаар хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, FedEx  зэрэг шуудангийн компанийг сонгож бичиг баримтаа илгээх;
  5. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцаан авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self-addressed, prepaid envelope/-г дотор нь хийж явуулах;
  6. Буцах дугтуйн дээр өөрийн гар утасны дугаараа бичих;
  7. Паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буй тохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудан ашиглах;
  8. Хэрэв Та тухайн хаягнаасаа өөр газарт нүүх, оршин суугаа хаягаа өөрчлөх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх;
  9. Баталгаат шуудангаар илгээсэн баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд уг эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн өрөө бүрэн хариуцна;
  10. Бичиг баримтаа баталгаат шуудангаар буцаан авах хаяг, утасны дугаар зэргээ бүрэн алдаа мадаггүй наадаг цаасан дээр бичиж, ЭСЯ руу илгээж буй бичиг баримттай дугтуйн дотроо хийж ирүүлэх;
  11. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Баталгаат шуудан илгээх хаяг:

Consular section ofEmbassy of Mongolia, 2833 M Street NW, Washington, DC 20007

Цахим шуудан илгээх хаяг:  monconsul@mongolianembassy.us

Онцгой нөхцөл байдал үүсвэл доорх утсаар холбоо барьж зөвөлгөө авах, ЭСЯ-нд биечлэн ирэх зөвшөөрөл авахыг зөвлөж байна.

ЭСЯ-ны утас: 202-333-7117

Яаралтай  тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-977-6909

Цаг үеийн нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг  дараах хаягаар хүлээн авна уу.

ЭСЯ-ны  цахим хуудас: www.mongolianembassy.us  

ЭСЯ-ны фэйсбүүк хуудас:  Mongolian Embassy to the USA

ЭСЯ-ны твиттер хуудас: @Monconsul_DC

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2021-12-23

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us