АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.

“Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, энэ оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх);
  5. Анкет (татаж авах) зэрэг болно.

Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

Хууль эрх зүйн зохицуулалт:

Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль,  2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн халамжийн тухай хууль”-аар зохицуулж байна.

 “Алдарт эх”-ийн одонг жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болзол хангасан эхчүүдэд олгодог. “Алдарт эх” одонгийн болзол: 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана. (“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us