АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ГОЛЬФИЙН АВРАГА ШАЛГАРУУЛАХ 2022 ОНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАВ

АНУ дахь Монголчуудын гольфийн аврага шалгаруулах нээлттэй тэмцээн Калифорниа мужийн Темекула хотод 1 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Тус тэмцээнийг Америк дахь Монголчуудын Гольфийн холбооны зүгээс зохион байгуулж, Монголын Гольфийн Холбоо болон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дэмжин оролцсон бөгөөд Элчин сайд Ө.Батбаяр, МГХ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон бусад гишүүд оролцов. 

Эрэгтэйчүүдийн тэмцээнийн 1-р байрыг гурван өдрийн нийлбэр 223 оноогоор Монгол Улсын хошой аврага Л.Дондовцэвээн, 2-р байрыг 236 оноогоор Монгол Улсын хошой аврага О.Оюунболд, 11 эмэгтэй тоглогчдоос 1-р байрыг 242 оноогоор Монгол Улсын хошой аврага Н.Намуунаа, 2-р байрыг 273 оноогоор Д.Тунгалаг (Чикаго) нар тэргүүлэв.

Хувийн оноогоор (НС) 1-р ангилалын аврагаар М.Наранбаатар (Вашингтон хот), 2-р ангилалын аврагаар П.Наранбаяр (Вашингтон хот) нар тус тус болов. Хамгийн холын цохилтоор 17 настай М.Буян-Эрдэнэ (МГХ), нүхэнд хамгийн ойр цохилтоор И.Батцогт (Чикаго), хамгийн шулуун цохилтоор Н.Тунгалаг (Дэнвэр) нар тэргүүлэв. Хос багийн тоглолтоор (scramble) С.Мягмарсүрэн (Денвэр), Б.Эрдэнэбаатар (Баки, Чикаго) тэргүүлэв. Холын паттаар Элчин сайд Ө.Батбаяр түрүүлэв.

Жил бүр улам өргөжиж буй энэхүү тэмцээн нь 7 дахь удаагаа зохион байгууллагдаж байгаа бөгөөд Монгол, Америк тамирчдаас гадна Панам, Ирланд, Балба, Латви зэрэг гадаадын 60 гаруй тамирчид оролцов. Энэ нь Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг юм.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us