ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь – NewsWall

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/36 тушаалаар коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын шар болон улбар шар түвшний /одоо улбар шар түвшинд байгаа/ үед гадаад улсаас ирсэн бүх хүмүүсийг /вакцины бүрэн тунтай хүмүүс мөн адил/ гэрийн 5 хоногийн ажиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчид 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх, хилийн боомтын нэвтрэх цэгт 0-4 наснаас бусад бүх зорчигчид ПГУ шинжилгээ өгөх зэрэг шаардлага хэвээр үйлчилж байгаа болно.

Цаашид УОК-оос гадаад улсаас ирэх хүмүүсийг бүртгэлжүүлэх, хилийн боомтын нэвтрэх цэгт төлбөртэй ПГУ шинжилгээ авах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тодорхой тушаал, шийдвэр гарсан даруйд Та бүхэнд мэдэгдэх болно. 

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us