МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ, ИНЕГ, МИАТ болон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид 2022.01.18-ны өдөр цахим уулзалт хийж, явц болон цаашид авах алхам, хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал, мэдээлэл солилцов. Уулзалтад Элчин сайд Ө.Батбаяр, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, ГХЯ-ны АОДАГ-ын захирал А.Ананд, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ГХЯ-ны АОДАГ-ын зөвлөх А.Гуамарал, Вашингтон дахь ЭСЯ-ны зөвлөх Г.Баттулга нар тус тус оролцов.

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us