МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БОЛОН АНУ-ЫН ТӨРИЙН ЁС ЗҮЙН ГАЗАР ХООРОНД ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон АНУ-ын Төрийн ёс зүйн газар  хооронд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цахим уулзалт зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг, америкийн талаас Төрийн ёс зүйн газрын дарга Эмори Э.Роундс нар ахалж, Элчин сайд Ө.Батбаяр, Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон хоёр талын холбогдох байгууллагын бусад албан тушаалтнууд оролцов.  

Уулзалтаар хоёр байгууллага тус тусын үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид харилцан туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов.

АНУ-ын Төрийн ёс зүйн газар (OGE) нь Холбооны Засгийн газрын гүйцэтгэх засаглалын 130 гаруй байгууллагыг ёс зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг, мөн гүйцэтгэх засаглалын албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг хариуцдаг бие даасан агентлаг юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us