ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИЙН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НОЁН КЕННЕТ Ж.АНГЕЛЛ-ТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Монгол Улсын Ерөнхий Сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн нар АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн Төслийн санхүүжилт хариуцсан захирал ноён Кеннет Ж.Ангелл-тай Вашингтон дахь дипломат корпусын арга хэмжээний үеэр уулзаж, Монгол Улсын дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын талаар мэдээлэл өгч, томоохон төсөл хөтөлбөрүүд, түүний хөгжүүлэлт, мөн түүнчлэн санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжийн талаар уулзаж ярилцав.

May be an image of 3 people, people standing, suit and indoor

КОРОНАВИРУС / COVID-19

Like us

Follow us