Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Print Friendly, PDF & Email

priority-mailХэрэв та өөрийн биеэр ЭСЯ дээр ирж консулын үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд бичиг баримтаа ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ.

Шуудан илгээх хаяг:

Embassy of Mongolia (Consular Section)
2833 M Street NW
Washington, DC 20007

Анхаарах:

1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах;

2. Шуудангаа хаана явааг хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, UPS, DHL  зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх;

3. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self addressed and prepaid envelope/-г дотор нь хийж явуулах;

4. Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих;

5. Ялангуяа паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буй тохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудангаар үйлчлүүлэх;

6. Хэрэв та тухайн хаягнаасаа өөр газарт  нүүх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх;

7. Баталгаагүй шуудангаар бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us