Гэрлэлтээ бүртгүүлэх

Print Friendly, PDF & Email

marriege certificate sample

Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүлээ батлуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх, Маягт татаж авах;

2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан хүсэлт /Өргөдөлд гэрлэгсдийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, байнгын оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна. Хэрэв гадаадын иргэн бол өөрийн хэл дээр болон монгол хэл дээр хүсэлт гаргана/;

3.Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар /Гадаад иргэдийн хувьд паспортын хуулбар/;

4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрье, сэтгэцийн өвчин гэх мэт/;

5.Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт /Улсын бүртгэлийн газрын архив, төрийн үйлчилгээний цахим хуудсаас гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсхүл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;

6. Үйлчилгээний хураамж – 10 ам.доллар /Картаар болон money order-р төлөх боломжтой/

Анхаарах: Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу гэрлэхийг хүсэгчид тус бүр гэрчийн хамт байлцах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна. Холимог гэр бүлийн хувьд 14 хоногийн өмнө материалаа бүрдүүлэн урьдчилан ирүүлэх шаардлагатай. /ИУБГ-аас бүртгэлийн дугаар авч баталгаажуулдаг болно./

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож, гэрлэгсдийн ХААТР–15 маягтыг УБЕГ-ын бүртгэлийн системд оруулж, хяналтын байцаагч хянаснаар гэрлэлт албан ёсоор баталгаажна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us