Гадаад паспортын хугацаа сунгуулах

Бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт;
  2. Хэрэв өөрийн биеэр ирээгүй бол гадаад паспорт сунгуулах  хүсэлт;
  3. Төлбөр төлсөн баримт /зөвхөн Money order/, Үйлчилгээний хураамж 1 жилийн 10 ам.доллар;

Сунгалтын хураамж тооцох:

  • 1 жилээр сунгуулах – $10
  • 2 жилээр сунгуулах – $20
  • 3 жилээр сунгуулах – $30
  • 4 жилээр сунгуулах – $40
  • 5 жилээр сунгуулах – $50

Дээрх материалыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Анхаарах: Гадаад паспортыг 1-ээс 5 хүртэлх жилийн хугацаагаар сунгах ба дээд тал нь 2 удаа сунгалт хийгддэг учир паспортоо удаан хугацаанд ашиглахын тулд аль болох урт хугацаагаар сунгуулж байхыг зөвлөж байна.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo