Гадаад паспорт шинээр авах

passport sample

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй  байгаа болно.

АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэн Та дараах тохиолдолд энгийн гадаад паспортаа шинээр авна. Үүнд:

  • Паспортаа алдаж үрэгдүүлсэн эсхүл гэмтээсэн;
  • Паспортын хуудас дууссан;
  • Паспортын хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө;

 

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;

2. Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл /Холбоо барих хаяг, утасны дугаараа бичсэн байх шаардлагатай/;

3. Иргэний үнэмлэхний хуулбар /Хэрэв иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол  иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд шинэчлэн сольж олгодог бөгөөд иргэд тухай бүрд шинэчилсэн бүргэлд дахин хамрагдах шаардлагатай/;

4. Хэрэв 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;

5. Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;

6. Гадаад паспортын хуудас дууссан эсхүл гэмтээсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;

7. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 51 х 51 мм (2 х 2 инч) хэмжээтэй 4 хувь цээж зураг /Цагаан фонтой, хар болон туяатай нүдний шилгүй, нүүрний өндөр 32-36 мм-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх, мөн зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх/;

8. Паспортын төлбөр – 65 ам.доллар /зөвхөн Money order хүлээн авна, хувийн чек эсхүл бэлэн мөнгө хүлээж авахгүй/;

9. Хэвлэгдэж ирсэн паспортыг өөрийн биеэр хүрэлцэн ирж авах боломжгүй тохиолдолд өөрт хаягласан баталгаат шуудангийн дугтуй (Self-addressed, prepaid and certified envelope with tracking number).

 

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Иргэн Та өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж паспортаа мэдүүлэх боломжгүй тохиолдолд дээрх бичиг баримтаа зөвхөн баталгаат шуудангаар ирүүлнэ үү;

Баталгаагүй шуудан ашиглаж илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Анхаарах:

  1. Хуучин паспортаа гээгдүүлсэн эсхүл алдсан тохиолдолд шинэ паспорт дээр АНУ-ын виз шилжиж тавигдахгvй бөгөөд, паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Алдагдсан эсхүл гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй.
  2. Иргэн тухайн хаяг дээрээ байхгүй байх, өөр муж, хот руу шилжих, нүүх тохиолдолд буцах дугтуйн дээрх хаяг зөрдөг. Иймд паспорт захиалгын мэдүүлэгтээ АНУ-д оршин суугаа хаяг, гар утасны дугаарыг үнэн зөвөөр бичих нь зүйтэй.
  3. Шинээр паспорт захиалж, хүлээн авахад 2-3 сар хvртэл хугацаа шаардана. Иргэд гадаад паспортаа 3 сараас дээш хугацаагаар хүлээх нь мэдүүлгийн маягтаа буруу, дутуу бөглөх, ялангуяа ургийн овог болон регистрийн дугаарыг ташаа бичих, түүнчлэн шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний хаяг, утасны дугаарыг бичээгүйн улмаас үүддэг.
  4. ЭСЯ-аар дамжуулахгүйгээр УБЕГ-т гадаад паспорт захиалан хувь хүнээр авчруулах нь тухайн хүнийг АНУ-ын хил дээр саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болох боломжтойг анхаарна уу.

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo