МЭДЭЭЛЭЛ
АНУ-ын нийслэл Вашингтон хотод үйл ажиллагаа явуулж байгаа холбоо, төрийн бус байгууллагууд, иргэдийн сонорт:
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын төлөөлөл хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал, хүүхдүүдийн боловсролын чиглэлээр санал бодлоо солилцох, Засгийн газрын “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, цаашдын хандлага, төлөв байдал болон төрийн болон тбб-уудын хамтын ажиллагааны асуудлаар иргэд, төрийн бус байгууллагуудтай санал солилцох, сонсох зорилгоор уулзалт хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт ярилцлага : 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 18.00 цагт Элчин сайдын яамны байранд болно.