ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтнууд Иллинойс мужийн Чикаго хотод дараах хуваарийн дагуу ажиллана.
Огноо | Ажиллах цаг |
2019 оны 11 сарын 2, Бямба гараг | 09:00-18:00 |
2019 оны 11 сарын 3, Ням гараг | 09:00-18:00 |
2019 оны 11 сарын 4, Даваа гараг | 09:00-14:00 |
Консулын үйлчилгээ:
- Иргэний шинэчилсэн бүртгэл;
- Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл);
- Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ;
- Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ;
- Үндэсний гадаад паспортын захиалга; (Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number ) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу).
ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us)-ны consular service хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирнэ . Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.
Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #101 /Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах оффисын 1 давхарт, 101 тоот өрөө/