ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.03.31

МОНГОЛ УЛСААС АНУСУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ 2020.03.31

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №7

Монгол Улсад

COVID-19 халдварын оноштой 10
Эдгэрч эмнэлгээс гарсан  2
Тусгаарлагдсан 3883
Ажиглалтад 2310
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 337
Жирэмсэн 43
Тав хүртэлх насны 56

Монгол Улсад гадаад улсаас ирсэн 10 иргэн COVID-19 халдварын оноштой эмчлэгдэж байна. 2 хүн эдгэрч эмнэлгээс гарах болсон. Гэхдээ 14 хоног тусгаарлалтаа үргэлжлүүлнэ. Бусад 10 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээг үргэлжлүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 2020.03.31-ний өдрийн ХБХ-ын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

УОК: Тусгаарлах байрны хүрэлцээ бага байгаа тул зарим зочид буудлуудыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжийг судалж байна.

2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтуутыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

2020.3.30-нд тусгаарлагдсан 7 хүнээс коронавирус илрээгүй тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдан эмчилгээ, шинжилгээг үргэлжлүүлж байна.

  • Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээлэллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • УОК-оос мэдээлэл хийх үеэр гадаад улсаас монгол иргэдээ татах тусгай нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа” мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д

2020.03.31-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 180 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 3500 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн. Энэхүү аянгийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байгаагаа тэрбээр Шуурхай ажлын хэсгийн 2020.03.29-ний өдрийн хэвлэл, мэдээллийн ээлжит бага хурлын үеэр зарлав.

2020.03.30-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Эрүүл мэндийн асуудлаар

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбооотой мэдээлэл

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчдийн газруудын тухай мэдээлэл

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ(Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг:monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолдхолбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.

 

  • Сан Франциско дахь ЕКГ(Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг:sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтайтохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ(Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг:mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтайтохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР

 

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us