ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – 2020.04.02

МОНГОЛ УЛСААС АНУСУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ 2020.04.02

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ №9

Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 14
Эмчлэгдэж буй 12
Эдгэрч эмнэлгээс гарсан  2
Ажиглалтад 2272
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 337
Тусгаарлах байрнаас гарсан 1075
Гэрийн хяналтад 616

Тусгаарлагдаж буй иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа аргаар өвчтнүүдээ эмчилж байна.

Эрүүл мэндийн яамны 2020.04.02-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

УОК: 2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.

ХӨСҮТ-д 192, цэргийн төв эмнэлэгт 42, Замын-Үүдэд 34, тандалтаар 5, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

  • Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү
  • УОК-оосмэдээлэл хийх үеэр гадаад улсаас монгол иргэдээ татах тусгай нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа” мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д

Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын хийсэн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

2020.04.02-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 235 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 5600 орчим хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.16-нд коронавирусын халдварыг бууруулах 15 хоногийн аян эхлүүлсэн. Энэхүү аяны хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж байгаагаа тэрбээр Шуурхай ажлын хэсгийн 2020.03.29-ний өдрийн хэвлэл, мэдээллийн ээлжит бага хурлын үеэр зарлав.

2020.03.30-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, тусгай нутаг дэвсгэрт коронавирусын халдварыг бууруулахад чиглэгдэсэн янз бүрийн түвшний хязгаарлалтын чанартай арга хэмжээнүүдийг аваад байна. Эдгээрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.

Жич: Хувийн эрүүл мэндээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шуурхай ажлын хэсэг болон мужуудын зүгээс өгч буй өгч буй мэдээ, мэдээлэл, зөвлөмж, шийдвэр, зөвлөгөөг (social-distancing, shelter-in-place, stay home гэх мэт) мөрдөж, сонор, сэрэмжтэй байхыг уриалж байна.

Эрүүл мэндийн асуудлаар

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын цагаачлалын бус виз сунгахтай холбооотой мэдээлэл

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-ын хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээлэл

Санхүүгийн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

Тэтгэмжийн мэдээллийг энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж

Энэхүү холбоосоор үзнэ үү.

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчдийн газруудын тухай мэдээлэл

АНУ-д байрлаж буй Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002.

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487.

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДӨР

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us