ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №36

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №36

2020.05.01

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 

 Монгол Улсад

COVID-19 халдвар бүртгэгдсэн 38
Эмчлэгдэж буй 28
Эдгэрч эмнэлгээс гарсан  10
Ажиглалтад 737
Ажиглалтад  байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн 114

Өнөөдөр буюу 2020.05.01-нд Монгол Улсын хэмжээнд 737 хүн тусгаарлалтад байна. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн төв эмнэлэгт нийт 217 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна. Өчигдрийн /2020.04.30/ байдлаар улсын хэмжээнд коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайлбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 74 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй байна. Мөн уг шинжилгээнд нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн төв эмнэлэг, Дундговь аймаг, Төв аймгуудад хийсэн сорьцууд багтсан байна. Өчигдрийн Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс сэжигтэй 5 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Бусад иргэдийг тусгаарлалтын байруудад  хуваарилж байрлуулсан бөгөөд 21 хоног тусгаарлаж давтан шинжилгээ авахаар ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр:

 

АНУ-д

Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Коронавирусын халдварыг бууруулах аяны хэрэгжих хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон ч иргэд сонор сэрэмж, анхаарлаа алдахгүй байж оршин суугаа мужийн албаны төлөөлөгчдийн мэдээ, мэдээллийг үргэлжлүүлэн тогтмол анхааралтай ажиглахыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээлснийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Тоо, статистик: 2020.05.01-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 100 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 130 орчим мянган хүн эдгэрч, 63 мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 44 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталтогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us