ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №46

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №46

2020.05.31

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.31-нд Монгол Улсын хэмжээнд 1991 хүн ажиглалтад байна. Шинээр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтад оржээ. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр /2020.05.30/ 31 хүнд  шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

2020.05.31-ний байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 179 тохиолдол бүртгэгдснээс 44 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 135 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж буй 116 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 19 хүн хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт 8удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг өмнө нь мэдээлсэн.

Ирэх зургаадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр онцлов. Үүнд:

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн)
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн)
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн)
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Эдгээр нислэгийн заримынх нь зөвшөөрлийг авч дуусаагүй байгаа тул хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Тусгай нислэгээр явах иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргасан. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/ зэрэг болно.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 29-ний хооронд гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчирсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

Өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын цөөнгүй муж, хотод олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болж, энэ байдал намжихгүй үргэлжилсээр байна.

Нөхцөл байдал 2020.05.31-ний өдрийн байдлаар:

  • Аризона, Техас, Виржиниа мужид онц байдал зарлав;
  • Лос Анжелес, Сан Франциско, Беверли Хиллс, Денвер, Майами, Оранж каунти (Флорида), Атланта, Чикаго, Индианаполис, Лүизвилл, Детройт, Миннеаполис, Сэйнт Пол (Миннесота), Цинциннати, Кливеланд, Колумбус, Дэйтон, Портланд, Филадельфи, Питтсбург, Чарльстон, Нэшвилл, Даллас, Сан Антонио, Солт Лэйк Сити, Сиаттл, Милвоки зэрэг хотод хөл хорионы цаг тогтоов;
  • Түүнчлэн Колорадо, Жоржиа, Индиана, Кентаки, Миннесота, Хойд Каролина, Охайо, Пенсильвани, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Теннесси, Техас, Юта, Вашингтон, Висконсин муж болон нийслэл Вашингтон хотод Үндэсний гвардыг дээрх жагсаал, цуглааны хүрээнд идэвхжүүлээд байна.

Иймд дээрх муж, хотод амьдарч байгаа иргэд нөхцөл байдлыг сайтар ажиглаж, хувийн аюулгүй байдлаа хангах үүднээс дурдсан жагсаал, цуглаанд оролцохгүй, орой үдшийн цагаар онцын шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж, сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг онцлон анхааруулж байна.

АНУ дахь шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой зарим  мэдээлэл:

Тоо, статистик: 2020.05.31-ний өдрийн байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 820 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 384 мянга гаруй хүн эдгэрч, 105 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 106 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.Нийслэл Вашингтон хотод 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хөл хориог сулруулах анхан шатны арга хэмжээ авч байгаа ч Хотын захиргааны зүгээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

  

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us