АНУ-д зорчиж буй иргэдэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө болон даатгалын тухай
ЗӨВЛӨМЖ (КОВИД-19)
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention)-өөс коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан зөвлөмжийг монгол хэлээр эндээс үзнэ үү.
АНУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
АНУ-д богино хугацаагаар зорчих монгол иргэд “Номин Даатгал” ХХК, мөн “Ард Даатгал” ХХК-ийн ”Гадаадад зорчигчийн даатгал”-ыг тус тус худалдан авч, гэнэтийн ослын болон гэнэтийн өвчний даатгалд хамрагдах боломжтой байна.
НОМИН ДААТГАЛ ХХК:
- Монголоос явахын өмнө тус компанийн гадаадад зорчигчийн даатгалыг авсан бөгөөд АНУ-д зорчих хугацаанд гэрээний хугацаа дуусч буй бол уг гэрээг нэмэлт хураамж авч сунгана.
- АНУ-д зорчиж буй иргэд төлбөрөө монголд хийсний үндсэн дээр тус даатгалд хамрагдах буюу сунгуулна.
- Даатгуулагч гадаадад зорчих хугацаанд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд холбогдох зардлыг даатгалын гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгоно. Холбоо барих: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 хороо, Нэгдсэн үндэстний гудамж, ХБНГУ-ын Элчин сайдын яамны замын урд талд.
- Салбарын эрхлэгч Э.Халиунаа /Утас, 311508, 89887880 mail-khaliunaa.e@nomin.net/, Даатгал мэргэжилтэн А.Ариунзаяа /Утас: 311508, 89887881 e.mail-ariunzaya.a@nomin.net/
- Facebook page: Номин Даатгал Герман Элчин Салбар. Нөхөн төлбөрийн алба: Утас: 1800-2888, 8988770. Факс: 976-75779999. mail-insurance@nomin.net
- Дэлгэрэнгүйг тус компанийн Гадаадад зорчигчдын даатгалын брошур-аас үзнэ үү.
Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хувьд коронавирусын оношлогоо, эмчилгээ нь бусад өвчин, эмчилгээний үед даатгалын үйлчлэх зарчмаар явах аж. Уг халдвар авсан даатгалгүй иргэдээс эмчилгээний төлбөр авсан тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Хэрэв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, коронавирусын халдвар авсан нь тогтоогдвол төлбөр төлөхгүйгээр эмнэлэгийн үйлчилгээ авч байгаа аж, харин халдвар аваагүй нь тогтоогдвол үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн хүн бүрэн хариуцаж байгаа хандлага байна.
АНУ-д аялахдаа аяллын даатгал авсан иргэдийн хувьд тухайн даатгалын компанитайгаа холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. Сүүлийн үед цахим хуудас, АНУ-ын ТВ-ийн сурталчилгаагаар эрүүл мэндийн даатгалын сурталчилгаа ихээхэн гарч байна. Тэдгээрийн зарим нь даатгуулагчаас АНУ-ын “Social Security Number”, бичиг баримт шаарддаггүй, түүнчлэн 1, 3 сар гэх мэт богино хугацаа, сарын төлбөрийн боломжийн үнэ санал болгож байна. Мөн даатгалтай холбоотой луйврын чанартай сурталчилгаа байх магадлалтай тул иргэд та бүхэн даатгал авахаар бол маш сайн нягталж үзсэний үндсэн дээр сонголтоо хийхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй зөвлөгөөг Америкийн Монгол эмч нарын холбооноос авах боломжтой. Тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдоно уу.
АРД ДААТГАЛ ХХК:
Монголоос явахын өмнө тус компанийн гадаадад зорчигчийн даатгалыг авсан бөгөөд АНУ-д зорчих хугацаанд даатгалын гэрээний хугацаа нь дуусч буй бол уг гэрээг нэмэлт хураамж авч сунгана. АНУ-д зорчиж буй иргэд төлбөрөө Монголд хийсний үндсэн дээр дараах төрлийн даатгалд хамрагдах буюу авсан даатгалаа сунгуулж болно. Үүнд:
- Ard Medicare буюу Олон улсын эрүүл мэндийн даатгалын мэдээллийг энд дарж үзнэ үү
- Гэнэтийн осолд өртөж түргэн тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авах талаар энд дарж үзнэ үү.
Даатгуулагч “Ард Аппликэйшн”-тэй бол дээрх даатгалыг цахимаар хийлгэх боломжтой ба гэрээг Монгол шуудангаар даатгуулагчийн хүссэн газарт хүргэж өгөх юм байна.
Даатгалын тохиолдол гарсан бол даатгалын гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно. 24/7/365 ажиллагаатай утсаар зөвлөгөө авч шууд төлбөрийн үйлчилгээ авах боломжтой байна. Утас: +7 495 589 2082 (EUROPE ASSITANCE LLC 24 HOURS ENERGENCY CALL CENTER) эсвэл Ард даатгалын шуурхай албатай холбогдож мэдээлэл авах боломжтой. Утас +976 7720 0088 (24 цагаар ажилладаг шуурхай алба).
- Даатгалын менежер – Н.Ачит утас: +976 8805 1512, email: achit.n@arddaatgal.mn
- Даатгалын менежер – Д.Болор утас: +976 9500 5353, email: bolor.d@arddaatgal.mn
Дэлгэрэнгүйг Ард Даатгал ХXК-ийн цахим хуудсаас авна уу. www.arddaatgal.mn
Мөн Ард Даатгалын Facebook (www.facebook.com/ArdInsurance) хаягаар холбогдон даатгалаа сунгуулах болон шинээр хийлгэх боломжтой.
Жич: Гадаадад зорчигчдын даатгалын хувьд COVID-19 өвчний халдвар авсан нь тогтоогдсон бол тухайн өвчлөлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээний зардлын нөхөн төлбөрийг даатгагчаас олгохгүй аж.
МОНГОЛ ДААТГАЛ ХК:
АНУ-д зорчиж буй иргэд “Монгол Даатгал” ХК-ийн Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал болон Олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжтой тул дараах хаягаар холбоо барина уу. Үүнд:
Даатгалын гэрээгээ сунгах, даатгал хийлгэх бол:
- Фэйсбүүк: Mongol Daatgal JSC
- Цахим хаяг: mail-retail@mongoldaatgal.mn; health@mongoldaatgal.mn
- MAPFRE Assistance даатгагчийн утас:+ 86 21 381249510, +86 21 60607451
Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх бол:
- Фэйсбүүк: Mongol Daatgal JSC
- Цахим хаяг: Zuunnast.ch@mongoldaatgal.mn
- Утас: +976 9910-9740
Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Даатгал ХК-ийн www.mongoldaatgal.mn цахим хуудас болон health@mongoldaatgal.mn –д хандаж авна уу.