Бичиг баримтын орчуулга, хуулбар баталгаажуулах

Print Friendly, PDF & Email

Иргэний бүртгэлийн баримт бичгийн хуулбар, орчуулга баталгаажуулах

Монгол Улсын иргэний бүртгэлийн баримт бичгийг баталгаажуулахад баримт бичгийн эх хувь, орчуулгыг баталгаажуулахад зөвхөн баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан тамга тэмдэг даруулсан хувийг үндэслэнэ. 

Төлбөрийн мэдээлэл: Иргэн, хуулийн этгээд эсвэл тэднийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бусад төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 10 ам.доллар, баталгаат орчуулгыг гэрчлүүлэхэд хуудас тутмаас 5 ам.долларын төлбөртэй.

Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд бичиг баримтыг эх хувь, өргөдөл, баталгаажуулалтын төлбөр болон өөрт хаягласан баталгаат буцах дугтуйн хамт ирүүлэх шаардлагатай.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us