Тодорхойлолт авах
Тодохойлолт авахад бүрдүүлэх материал:
- АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг загварын дагуу бөглөх. (АНУ-ын жолооны үнэмлэх эсвэл АНУ-д амьдран суугааг нотлох баримт бичгийг үндэслэнэ.)
Үйлчилгээний хураамж /Money Order/ – 10 ам.доллар,
Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.
Шуудангаар бичиг баримт илгээх заавар
Жич:
А. ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.
Та ЭСЯ-аар дамжуулан АНУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.