Буцах үнэмлэх авах

traveldocument sample

Буцах үнэмлэх (“Travel Document”)-ийг АНУ-д  түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл буцах үнэмлэх авах монгол иргэн нь өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй  зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, цагдаа, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгоно.

Бүрдүүлэх материал:

1. Буцах үнэмлэх буюу гадаад зорчих үнэмлэхний мэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;

2. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл;

3. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа, сунгалт дууссан хуудасны хуулбар г.м);

3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;

4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;

5. Төлбөр төлсөн баримт /зөвхөн Money order/, Үйлчилгээний хураамж – 15 ам.доллар;

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат буцах дугтуй бүхий шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд эх орондоо буцаж ирэхэд хүчинтэй байна. /Монгол Улсын Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам 8 дугаар зүйл./

Like us

Follow us