Гадаад паспорт шинээр авах

passport sample

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй  байгаа болно.

АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэн Та дараах тохиолдолд энгийн гадаад паспортоо шинээр авна. Үүнд:

  • Паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн;
  • Паспортын хуудас дууссан;
  • Паспортын хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө;
  • 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой  тохиолдолд;

Бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, гарын үсэг зурах Маягт татаж авах;
  2. Гадаад паспорт шинээр захиалах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл

(Өргөдлийг монгол хэлээр бичих бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал тодорхой бичсэн байх);

  1. Иргэний үнэмлэхний хуулбар

/Хэрэв иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол  иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд шинэчлэн сольж олгодог бөгөөд иргэд тухай бүрт шинэчилсэн бүртгэлд дахин хамрагдах шаардлагатай/;

  1. Хэрэв 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар;
  1. Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;
  1. Гадаад паспортын хуудас дууссан эсхүл гэмтээсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;

7.Цээж зургаа УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээнэ.

Зурагт тавигдах шаардлага:

– нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлсэн байх,

– дүрэмт хувцасгүй байх,

– малгай, алчуур, нүдний шилгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх,

– зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх,

– зургийн хэмжээ 413 х 531 pixel /3.4х4.5/ байх,

– сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх,

– дүр төрхийн өөрчөлт орсон бол холбогдох баримт бичгийг бүртгэлийн ажилтанд өгсөн байх,

/Та өөрийн цээж зургийг цахим хуудсанд илгээгүй тохиолдолд таны захиалсан гадаад паспорт хэвлэгдэх боломжгүй болохыг анхаарна уу.

Цээж зураг УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээх зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү. https://fb.watch/gwW8idGab7/

  1. Паспортын төлбөр – 50 ам.доллар /зөвхөн Money order хүлээн авна, хувийн чек эсхүл бэлэн мөнгө хүлээж авахгүй. Удахгүй бусад хэлбэрээр төлбөр төлөх боломжтой болно./;
  1. Хэвлэгдэж ирсэн паспортыг өөрийн биеэр хүрэлцэн ирж авах боломжгүй тохиолдолд өөрт хаягласан баталгаат шуудангийн дугтуй (Self-addressed, prepaid and certified envelope with tracking number).

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Иргэн Та өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж паспортоо мэдүүлэх боломжгүй тохиолдолд дээрх бичиг баримтаа зөвхөн баталгаат шуудангаар ирүүлнэ үү;

Баталгаагүй шуудан ашиглаж илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Анхаарах зүйлс:

  1. Иргэн шинэ паспорт авч, паспортын дугаар нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнө визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Мөн алдагдсан, эсхүл гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй болно.
  1. Иргэн тухайн хаяг дээрээ байхгүй байх, өөр муж, хот руу шилжих, нүүх тохиолдолд буцах дугтуйн дээрх хаяг зөрдөг. Иймд паспорт захиалгын мэдүүлэгтээ АНУ-д оршин суугаа хаяг, гар утасны дугаарыг үнэн зөвөөр бичих нь зүйтэй.
  1. Шинээр паспорт захиалж, хүлээн авахад 2-3 сар хvртэл хугацаа шаардана. Иргэд гадаад паспортаа 3 сараас дээш хугацаагаар хүлээх нь мэдүүлгийн маягтаа буруу, дутуу бөглөх, ялангуяа ургийн овог болон регистрийн дугаарыг ташаа бичих, түүнчлэн шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний хаяг, утасны дугаарыг бичээгүйн улмаас үүддэг. Мөн иргэний бүртгэлийн ямар нэг зөрчилтэй тохиолдолд хэвлэгдэх боломжгүй байдаг.
  1. ЭСЯ-аар дамжуулахгүйгээр УБЕГ-т гадаад паспорт захиалан хувь хүнээр авчруулах нь тухайн хүнийг АНУ-ын хил дээр саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болох боломжтойг анхаарна уу.