Нас барсныг бүртгэх
Тус ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн иргэний нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоно.
Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын иргэн нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж бүртгүүлнэ.
- Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, нас барагчийг оршуулсан тухай гэрчилгээ;
- Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр;
- Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт.
Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгах тул холбогдох мэдээллийг авч ирнэ үү:
- Нас барагчийн регистрийн дугаар;
- Нас барагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
- Нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;
- Нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг;
- Нас барсан он, сар, өдөр.
Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгоно.
Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс нас барсны гэрчилгээ олгож, бүртгэлийн маягтыг УБЕГ-ын бүртгэлийн системд оруулж, хяналтын байцаагч хянаснаар нас барсны бүртгэл баталгаажна.
Сан-Франциско хот дахь ЕКГ /https://sanfrancisco.consul.mn/, Чикаго хот дахь ЕКГ https://consulate.vercel.app/ болон Нью-Йорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газрын аль нэгэнд бүртгүүлэх боломжтой.