Иргэний шинэчилсэн бүртгэл

16 нас хүрч Монгол Улсын иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй болон 25, 45 насны  иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар  ирж буй иргэд дараах материалыг өөрийн биеэр Вашингтон хот дахь ЭСЯ, Сан-Франциско хот дахь ЕКГ, Нью-Йорк хот дахь БТГ-ын аль нэгэнд авч ирэн хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөлөө өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
  2. 25, 45 насны сунгалт хийлгэх бол хуучин иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  3. Гадаад паспорт; /хугацаа дууссан байж болно/
  4. Өргөдөл /ЭСЯ-нд хандсан/ Өргөдлийн загвар
  5. Бүртгэлийн үйлчилгээний төлбөр 10 ам.доллар
  6. Итгэмжлэлийн төлбөр 10 ам.доллар /money order/ Итгэмжлэл загвар, Маягт татах

 Тайлбар:

  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам”-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг тус газар Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт 30 хоногийн дотор хүргүүлэх болно.
  • Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол Улс дахь харъяа дүүргийн улсын бүртгэлийн нэгдсэн санд орох ба иргэн та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан иргэний үнэмлэхээ захиалж авах боломжтой. Ингэхдээ иргэн та тухай итгэмжлэл олгох иргэний гэрийн хаяг, ургийн овог нэр, утасны дугаар, регистрийн дугаарыг итгэмжлэлд тусгасан байх шааррдлагатайг анхаарна уу.

Итгэмжлэгдсэн иргэн ГХЯ-аас итгэмжлэл хүлээн авч тухайн иргэний бүртгэлтэй Улсын бүртгэлийн хэлтэст тэмдэгтийн хураамж төлсөн баримт итггэмжлэлийн хамт авч очин иргэний үнэмлэх захиална.

Жич: Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хилийн чанадад зохион байгуулж байгаа болно.

Like us

Follow us