АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хүргэх зөвлөмж
- Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчихоос өмнө доод тал нь 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
- Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх;
- АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангиллын хүрээнд зорчих, (аяллын зорилго)
- АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Гааль, хил хамгааллын алба (CBP)-ны ажилтан тус улс руу нэвтрэх эрх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог. Иймд зорчигч та аяллын зорилго, хуваарь, байх хугацаа, хүлээж авах байгууллага, байрлах зочид буудал, хаяг, хувь хүн болон байгууллагын урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах;
- АНУ-д байх хугацааны мэдээллээ нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөх;
- АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа өөрийн гадаад паспортын мэдээллээ ашиглан Гааль, хил хамгааллын алба (CBP)-ны дараах цахим хаягаар орж шалгана уу. https://i94.cbp.dhs.gov/I94/request.html
(I-94 маягт нь АНУ-ын хилээр нэвтэрсэн болон гарсан тухай мэдээллийг агуулсан Гааль, хил хамгааллын алба (CBP)-ны бүртгэлийн бичиг баримт юм.)
- АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
- АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар судалсан байх;
- Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг англи хэл дээр бэлтгэн авч явах; (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг)
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tsa.gov/travel/travel-tips холбоосоор авна уу
- Хилээр 10,000 ам.доллароос дээш бэлэн, эсхүл түүнтэй тэнцэх бусад мөнгөн тэмдэгт (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар заавал мэдүүлэх; (Хэрэв хилээр нэвтрэхээс өмнө мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн таны мөнгийг хураах, торгууль ногдуулж болзошгүйг анхаарна уу)
- АНУ-ын хилээр авч орохыг хориглосон зүйлсийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараах холбоосоор харна уу;
https://www.cbp.gov/travel/international-visitors/know-before-you-visit
- Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
- Гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, суугаа орныхоо хууль тогтоомжийг судлан дагаж мөрдөх, ёс заншилд хүндэтгэлтэй хандах.
АНУ-д зорчихдоо анхаарах зүйлсийн талаарх нэмэлт мэдээллийг дараах цахим хуудаснаас харна уу.
- Төрийн Департамент: http://travel.state.gov/
- АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам: http://www.dhs.gov/
- АНУ-ын Гааль, хил хамгааллын алба: http://www.cbp.gov/
- АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба: http://www.uscis.gov/
Гадаад харилцааны яамны Консулын газрын цахим хуудаснаас мэдээлэл авах бол доорх хаягаар орно уу.
- Консулын газар http://www.consul.mn/
Жич: Хэрэв та өмнө нь АНУ-ын визийн ангилал зөрчсөн, аяллын хугацаагаа хэтрүүлсэн, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд тус улсын хилээр дахин нэвтрүүлэхгүй байх магадлалтайг анхаарна уу.