Сар шинийн мэдчилгээ

АНУ-д аж төрж амьдарч буй монголчууд бид эх орон, халуун ам бүл, ар гэр, монгол түмнийхээ хамтаар өнгөрөгч шороон үхэр жилийг энх тунх, амжилт бүтээлээр үдэж, арван долдугаар жарны Тийн Урвагч хэмээх төмөр бар жилийн босгон дээр ирлээ.

Тус Элчин сайдын яамны хамт олон АНУ-д аж төрж амьдарч буй монголчуудтайгаа, олон муж нутагт байгуулагдан ажиллаж буй холбоодуудтай нягт хамтран ажиллаж өнгөрч буй онд олон сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэнийг энэ ялдамд онцлон дурдахад таатай байна. АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны үүд хаалга нь байнга нээлттэй байгаагийн зэрэгцээ Та бүхэндээ байнга ойр дөхөм байж хамтын ажиллагаагаа цаашид ч хөгжүүлэн гүнзгийрүүлэхийг эрхэм зорилт болгон ажиллах болно.

Монголчуудынхаа энэхүү хаврыг угтах сайхан баярыг тохиолдуулан гарч буй төмөр бар жилдээ аз жаргалаар дүүрэн, олз омогоор арвин, өрхөөрөө өнөр, бүлээрээ бүрэн явахын өлзийтэй ерөөл тавья. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат

2010 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр
Вашингтон хот

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us