ЭЛЧИН САЙД ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ сарын 18-нд Элчин сайд Б.АлтангэрэлМонгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүнТ.Хадхүү тэргүүтэй Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдийг ЭСЯ дээр хүлээн авч уулзав.

ЗДТГ-ын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн манай төлөөлөгчид салбар зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд 6 дугаар сарын 12-19-нд АНУ-ын Нью Жерси, Мэриланд, Виржиниа мужийн адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, зарим ТББ-ын хүмүүстэй уулзан, туршлага судлан санал солилцжээ.

Элчин сайд Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, хоёр улсын хооронд орон нутгийн шууд харилцаа тогтоон ажиллаж байгааг сайшаан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us