НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ДАХЬ МОНГОЛЧУУД ТАНАА
АНУ-д аж төрж буй эрхэм хүндэт Монголчууд аа,
Та бүхэндээ Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хувиасаа болон ЭСЯ-ны хамт олны өмнөөс чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Та бүхэн цог жавхаатай, зол хийморьтой сайхан наадаарай.
ЭЛЧИН САЙД Б.АЛТАНГЭРЭЛ