"БҮТЭЭМЖИТ ХАМТЫН АЖИЛЛАГАА" НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ

ГХЯ-ны-байр

Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дахь хэсгийн 5.11, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 261 дүгээр зүйлд гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, энэ хүрээнд гадаад дахь монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжин, Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хамтын ажиллагааг нь шинэ шатанд гаргах, улмаар хамтын ажиллагаа, арга хэмжээний хөтөлбөр гарган ажиллах зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор хилийн чанадад суугаа Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачлагаар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.

Гадаадын 100 гаруй оронд Монгол Улсын 113 000 иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэдний сайн дурын үүсгэл санаачлагаар 64 холбоо, нийгэмлэг, оюутны холбоо байгуулагдаж 16 оронд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид гадаад улс руу суралцах, хөдөлмөр эрхлэх, удаан хугацаагаар оршин суух, зорчих иргэдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Монголчуудын үүсгэл санаачлагын холбоо нийгэмлэгийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, уялдааг хангах, хамтран ажиллах боломж, арга зам, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагаагаа тууштай эхлүүлэхэд энэхүү анхдугаар чуулга уулзалтын гол зорилго орших юм.

“Бүтээмжит хамтын ажиллагаа” нэгдсэн чуулган. 

Гадаад харилцааны яам- “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас эдгээр чуулгануудын зорилго чиглэл нийлж буй тул хоёр чуулганыг хамтад нь “Бүтээмжит хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулахаар шийвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзсэн билээ.

Чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулалтыг ГХЯ, илтгэгчид, илтгэлийн агуулгыг “Цахим Өртөө Холбоо” ТББ голлон хариуцаж,  нягт хамтран ажиллаж байна.

 “БҮТЭЭМЖИТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулганд АНУ дахь Монголчуудын холбоо, Хилийн чанад дахь ТББ-ыг төлөөлөн оролцох боломжтой /тухайн үед Монголд зорчихоор төлөвлөж буй/ хүмүүс байвал оролцох төлөөлөгчийн нэр, байгууллагын нэр, холбоо барих хаягаа доорх и-мэйлээр ирүүлнэ үү.

E-mail: monconsul@mongolianembassy.us

Чуулга уулзалтын хөтөлбөр татаж авах /урьдчилсан байдлаар/

ЭСЯ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us